Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 08 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 08 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Туул, Бургалтай, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт, Наушка голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 19 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн, Наушка хяналт-шинжилгээний цэгээс цэгээс тус бүр1 удаа нийт 4 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 183.7-246.0 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс авсан сорьцны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.2 мгО/л буюу ХА-аас 1.06 дахин, Сэлэнгэ-Наушка цэгээс авсан усны сорьцон дахь перманганатын исэлдэх чанар 10.3 мгО/л буюу MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж ХА-(цаашид ХА гэх)-аас 1.03 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 167.9-172.6 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас Орхон-Шаамар хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.2 мгО/л буюу ХА-аас 1.06 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.3 мгО/л буюу ХА-аас 1.03 дахин, Орхон-Сүхбаатар хяналт-шинжилгээний цэгээс авсан сорьцны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.3 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давсан байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын Хараа-Зүүнхараа хяналт-шинжилгээний гүүрний дээд ба доод, Баянгол сумын Хараа-Баруунхараа хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 122.4-170.8 мг/л-т хэлбэлзэж, Хараа-Зүүнхараа дээд цэгээс авсан усны сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.0 мгО/л буюу ХА-аас 1.50 дахин, аммонийн азотын /NН3/-ын агууламж 0.52 мгN/л буюу ХА-аас 1.06 дахин, Хараа-Зүүнхараа доод цэгээс авсан усны сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.8 мгО/л буюу ХА-аас 1.58 дахин, аммонийн азотын /NН3/-ын агууламж 0.63 мгN/л буюу ХА-аас 1.26 дахин тус тус давсан байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 57.1-74.8 мг/л-т хэлбэлзэж ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 204.9 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 133.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 64.6 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 85.9 мг/л, Бугант-Бугант хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцны усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1.75 мгN/л буюу ХА-аас 3.50 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.044 мгN/л буюу ХА-аас 2.20 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.196 мгР/л буюу ХА-аас 1.96 дахин давж бага зэргийн бохирдол голын гольдролын дагуу үүссэн байна.
Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 478.3 мг/л, перманганатын исэлдэх чанар 11.9 мгО/л буюу ХА-аас 1.19 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.79 мгN/л буюу ХА-аас 1.58 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 7.7 мгО/л буюу ХА-аас 2.56 дахин тус тус давж голын дагуу бохирдолтой байлаа.
Туул гол Туул голын Орхонтуул хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 285.1мг/л, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.58 мгN/л буюу ХА-аас 1.16 дахин давсан байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 727.1 мг/л, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 4.54 мгN/л буюу ХА-аас 9.08 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.482 мгN/л буюу ХА-аас 24.1 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.482 мгР/л буюу ХА-аас 4.82 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 10.7 мгО/л буюу ХА-аас 3.6 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
2.8 |
0.06 |
0.005 |
0.006 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
9.48 |
3.2 |
6.0 |
0.18 |
0.014 |
0.032 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
9.80 |
2.7 |
5.5 |
0.23 |
0.005 |
0.038 |
4 |
Орхон – Шаамар |
10.11 |
3.2 |
10.3 |
0.24 |
0.007 |
0.033 |
5 |
Орхон – Сүхбаатар |
10.59 |
3.3 |
8.7 |
0.39 |
0.006 |
0.041 |
6 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
15.0 |
0.52 |
0.009 |
0.033 |
7 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
- |
- |
15.8 |
0.63 |
0.011 |
0.030 |
8 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
4.9 |
0.30 |
0.002 |
0.038 |
9 |
Ерөө-Бугант |
- |
- |
5.5 |
0.33 |
0.004 |
0.006 |
10 |
Ерөө-Ерөө |
- |
- |
5.4 |
0.36 |
0.004 |
0.034 |
11 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
6.0 |
0.25 |
0.012 |
0.021 |
12 |
Бургалтай-Бургалтай |
- |
- |
4.3 |
0.10 |
0.004 |
0.028 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
6.5 |
0.29 |
0.005 |
0.018 |
14 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
4.3 |
0.27 |
0.004 |
0.024 |
15 |
Бугант-Бугант |
- |
- |
6.3 |
1.75 |
0.044 |
0.196 |
16 |
Буурь-Сүхбаатар |
9.48 |
7.7 |
11.9 |
0.79 |
0.004 |
0.015 |
17 |
Хиагт-Алтанбулаг |
11.22 |
10.7 |
9.5 |
4.54 |
0.482 |
0.482 |
18 |
Туул-Орхонтуул |
- |
- |
6.6 |
0.58 |
0.013 |
0.084 |
19 |
Сэлэнгэ-Наушка |
9.32 |
2.4 |
10.3 |
0.39 |
0.009 |
0.046 |
MNS 4586:98 |
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 08 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын харьяа хаягдал ус цэвэрлэх байгууламжийн мотор эвдэрсэн тул орох, гарах цэгээс дээж аваагүй.
Дүгнэлт: Эхний 8 сарын байдлаар Зэлтэр, Бургалтай гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Хүдэр, Туул гол цэвэр Буурь гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.
3.Агаарын шинжилгээ:
Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 46 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их нь 0.032 мг/м3, MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас РМ10, РМ2.5 тоосонцор давсан үзүүлэлт байхгүй бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.009 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.011 мг/м3, хамгийн их нь 0.019 мг/м3, MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас РМ10, РМ2.5 тоосонцор давсан үзүүлэлт байхгүй байлаа.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын ерөнхий инженер М.Өнөржаргал